2017 онд Монгол Улсын “Монгол натур газ” ХХК, БНХАУ-ын “Бээжин чөн чу газрын тосны технологи” болон “Шинжaaн жөнг тунг газрын тос, байгалийн хийн” компаниуд хамтран “Датон петролеум инженеринг энд ойлфийлд сервис” ХХК-ийг Монгол Улсад байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Бид түншлэгч байгууллагуудынхаа мэдлэг, туршлагад тулгуурлан газрын тосны өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Оюуны хөрөнгө оруулалтаар бизнесийн гараагаа эхэлсэн уг компани нь Монгол Улсын газрын тосны хайгуулын “Ар булаг XXIX” талбайд 2 цооног, Монгол Улсын газрын тосны хайгуулын “Maтад ХХ” талбайд 1 цооногийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгээд байна.
Бидний түнш болох БНХАУ-ын “Шинжaaн жөнг тунг газрын тос, байгалийн хийн” компани нь 2000 онд байгуулагдан газрын тосны хайгуулийн цооног өрөмдөж, туршилт явуулж, газрын тосны хийн давхарга болон геологийн давхаргын хэмжилтийг хийдэг иж бүрэн технологи, инженерингийн компани юм. Олон улсын дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж ашиглаж цооногийн хайгуул, өрөмдлөгийн цогц үйлчилгээг мэргэжлийн туршлагатай боловсон хүчний хамтаар үзүүлэн ажиллаж байна. Мөн 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн Казахстан, Пакистан, БНАЭУ болон Монгол зэрэг улсуудад салбар компаниа нээн газрын тосны салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Мөн түүнчлэн тус компани нь авто зам, замын барилга байгууламж, гүүрийн угсралт болон засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын стандартыг хангасан туршлагатай компани юм.