Компаний эрхэм зорилго нь Монгол Улсад газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, болон орд газрын ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг олон улсын стандартыг баримтлан мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхэд оршино.
Монгол Улсад газрын тосны өрөмдлөгийн чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин бүхий үндэсний мэргэжлийн компанийг бий болгохоор ажиллаж байна.
Аюулгүй ажиллагаа
Туршлагатай түншүүд
Мэргэжлийн боловсон хүчин
Мэргэжлийн болон чанартай үйлчилгээ
Дэвшилтэд технологи
2017 онд Монгол Улсын “Монгол натур газ” ХХК, БНХАУ-ын “Бээжин чөн чу газрын тосны технологи” болон “Шинжaaн жөнг тунг газрын тос, байгалийн хийн” компаниуд хамтран “Датон петролеум инженеринг энд ойлфийлд сервис” ХХК-ийг Монгол Улсад байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Бид түншлэгч байгууллагуудынхаа мэдлэг, туршлагад тулгуурлан газрын тосны өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.