Мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Бид МУ-ын уул уурхай, газрын тос болон эрчим хүчний салбарт мэргэжлийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ төслийн удирдлага, санхүүжилт болон хүний нөөцийн хангамжийн үйлчилгээ үзүүлдэг.  

Газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, туршиж тохируулах үе шатанд болон, төсөл хэрэгжүүлэлтийн зураг төсөл-тоног төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлт-барилга угсралт (EPC) болон зураг төсөл-тоног төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлт-барилга угсралт-менежмент (EPCM)-ийн загвараар ажиллахад нь харилцагч нартаа туслалцаа үзүүлэх, төслийн удирдлага зохицуулалтын ур чадвар эзэмшсэн компани юм. 

Бид монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг гадаадын шилдэг хамтрагчдаасаа байнга суралцах замаар дээшлүүлэх, үзүүлж буй ажил үйлчилгээний чанарыг Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн тухай удирдамжын дагуу МУ-ын хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн менежмент” системийг нэвтрүүлж, төлөвлөж, байгаль орчинд хор хөнөөл багатай, шинэлэг техник, технологийг нэвтрүүлэхэд чиглэн ажилладаг.

Бид үндэсний болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж танай компанид тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэх өргөн боломж олгоно.