Газрын тосны үйл ажиллагаа

Газрын тосны үйл ажиллагаа

Манай компани нь aшигт малтмалын өрөмдлөгийн цогц үйлчилгээг олон улсын чанарын өндөр түвшинд аюулгүй ажиллагааг ханган явуулдаг компани юм. Үйлчилгээ тус бүрийг үзүүлэхэд чиглэсэн цогц машин механизм, техник тоног төхөөрөмж болон мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн ханган ажилладаг.

Мэргэжлийн чадварлаг багийн хамтын ажиллагааны тусламжтайгаар манай компани сүүлийн үеийн хамгийн шилдэг технологиудыг судлан ажиллагаандаа нэвтрүүлж хэрэглэгчдийн ашигт ажиллагааг улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид уул уурхайн талбай дээр ажиллах, тухайн үйлчилгээг үзүүлэх ажилтан тус бүрийг шаардлагатай мэргэжлийн сургалтанд хамруулж, мэргэшлийн гэрчилгээтэй боловсон хүчнээр ханган ажилладаг.

Техник, технологийн судалгаа, дамжуулалт болон хөгжүүлэлтийн ажил үйлчилгээний хүрээнд БНХАУ-ын “Шинжaaн Жөнг Тунг газрын тос, байгалийн хийн” ХХК-ийн Судалгаа, хөгжлийн төв болон Шинжаан мужын Хятадын Газрын тосны судалгааны Их сургуультай хамтран газрын тосны өрөмдлөгийн цогц үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай техникийн шинэчлэл бүхий тоног төхөөрөмж болон инновацийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй нутагшуулан нэвтрүүлэхэд чиглэн ажиллаж байна.  

Бид газрын тосны салбарт дараах үйл ажиллагааны чиглэлийг баримтлан ажиллаж байна. Үүнд:

Цуулалт, хагалбар ажлын үйлчилгээ

Нэгэн зэрэг 3-н бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх бөгөөд босоо/хэвтээ болон шулуун цооногийн хагалбар ажлыг гүйцэтгэх хүчин чадалтай.  

12 Jerry 2000 загварын цуулагч машин, 3 цуулагч холигч машин, 3 хоолойн салаалалтын машин, 3 хэмжигч машин болон 8 ачааны машинтай. Жилд ойролцоогоор 1000 цооногийн цуулбар ажил, 10м3/мин багтаамж 100МПа хүртэлх даралтын хүчин чадалтай.

Цооногийн геофизикийн судалгаа, тэмдэглэл, шаврын каротажийн ажил үйлчилгээ

Геологийн тэмдэглэл, нарийвчилсэн тэмдэглэл, өрөмдлөгийн судалгаа, инженерчлэлийн хяналт, дүрсийг задлах, өрөмдлөгийн үнэлгээ, нүүрс устөрөгчийн сангийн үнэлгээ, геологийн загварчлал болон хөрсний доод давхаргын геологийн дэлгэрэнгүй судалгаануудыг чанарын өндөр түвшинд үзүүлдэг.

Цооногийн бэхжүүлэлтийн буюу цементаци

Эрчимжүүлсэн шингэн шаврын нягтшилын системүүдээр гүехэн цооног, их том өнцөгөөр хазайсан цооног, хэвтээ цооног, SGDA хэвтээ цооног, гүн цооног болон өндөр хэм ба өндөр даралттай цооногуудыг загварчлах болон цементацилах хүчин чадалтай.

Өрөмдлөгийн цогц үйлчилгээ

Ашигт малтмалын өрөмдлөгийн цогц үйлчилгээ болон цооногийн хайгуул шинжилгээ, хэмжилт болон тэмдэглэгээг 7000 метр хүртэлх гүнд хийх хүчин чадалтай. Газрын тосны хайгуул олборлолт, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой химийн бүтээгдэхүүн нь бидний үндсэн үйл ажиллагааны салашгүй хэсэг бөгөөд өрөмдлөгийн шингэн, шингэн хагалбар, тос хадгалах цуглуулах цэвэршүүлэх зэрэг үйл ажиллагааны шингэний техникийн үйлчилгээ, найрлага оновчлол болон хүрээлэн буй орчны аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэргэшсэн болно. Газрын тос, байгалийн хийн олборлолтын үйл ажиллагааны явцад байгаль орчныг хамгаалах аргачлалын хувьд тосон болон усан суурьтай цооногийн угаалгын шингэн болон цооног өрөмдлөгийн үйл ажиллагааны үед үүссэн бусад холимог хаягдлыг цуглуулж хадгалах байгальд ээлтэй технологийг боловсруулан нутагшуулахаар ажиллаж байна.

Цооногийн дотоод ажил

7000-8500 метрийн гүн цооногт засварын үйлчилгээ үзүүлэх, хийц бататгах, тээрэмдэх, салаа гаргах цонх хайчлах, болон салаа гаргах (шулуун болон хэвтээ цооног) хоолойн нүх, бетон зуурмагийн ажлын нүх, хоолойн хог зайлуулах цооногийн доторх ажлуудаг гүйцэтгэдэг.

Техник, технологийн судалгаа, дамжуулалт болон хөгжүүлэлтийн ажил үйлчилгээ

Судалгаа, хөгжлийн төв нь өрөмдлөгийн болон цооногийн шингэний туршилт судалгааны лаборатори, өрөмдлөг болон цооногийн ажлын судалгаа шинжилгээний багаж хэрэгслийн лаборатори, цооногийг барьж дуусгах явцын судалгаа шинжилгээний лаборатори, газрын тосны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны судалгаа шинжилгээний лабораториудтай. Газрын тосны өрөмдлөгийн цогц үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай техникийн шинэчлэл бүхий тоног төхөөрөмж болон инновацийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй нутагшуулан нэвтрүүлэхэд чиглэн ажилладаг.   

Газрын тосны туршилт

Шинжaaн Жөнг Тунг газрын тос(хий)-ны туршилт судалгааны компани нь газрын тосны хайгуул болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэж, дүгнэлт гарган санал зөвлөмж боловсруулах ажил үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь газрын тосны бүтээгдэхүүний туршилт судалгаа болон цооногийн хагалбар ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан иж бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай.